Сэлбэ голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн төмөр бетонон хийцээр хүчитгэсэн таван давхар барилгыг өнгөрсөн тавдугаар сард буулгаж дууссан.
Үүнээс өмнө дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана хийх “Сэлбэ - Дунд голын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн угсралтын ажил”-ын тендерийг зарласан бөгөөд өнөөдөр буюу зургаадугаар сарын 13-ны өдрийн 11:00 цагт нээнэ.