NBA-ийн логонд дүрээ мөнхөлсөн домогт сагсчин Жерри Уэст 86 насандаа таалал төгсжээ

NBA-ийн логонд дүрээ мөнхөлсөн домогт сагсчин Жерри Уэст 86 насандаа таалал төгсжээ

Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ логонд дүрээ мөнхөлсөн домогт тоглогч Жерри Уэст 86 насандаа таалал төгссөн талаар “Лос-Анжелес Клипперс ” багаас мэдэгдлээ.

Жерри Уэст 60 гаруй жилийн турш сагсан бөмбөгийн спортод хүчин зүтгэхдээ “Лос-Анжелес Лейкерс” багийн бүрэлдэхүүнд есөн удаа NBA-ийн финалд шалгарч, 1972 онд аварга болж байжээ. Мөн 14 жил Бүх оддын тоглолтод оролцож байсан юм.

1974 онд тэрбээр тамирчны замналаа өндөрлүүлсний дараа “Лос-Анжелес Лейкерс”-ийн дасгалжуулагчаар ажиллаж улмаар менежерийн албанд шилжин арван жилийн хугацаанд багаа таван удаа түрүүлүүлж байжээ. Харин 2000 оноос “Мемфис Гриззлис”, “Голден Стэйт Уарриорз”, “Лос-Анжелес Клипперс” багуудад ажиллаж байв.