ХЭҮК: Сонгуулийн сурталчилгааны үеэр үл ойлголцол, зөрчилдөөнөөс сэргийлэх зөвлөмж гаргасан

ХЭҮК: Сонгуулийн сурталчилгааны үеэр үл ойлголцол, зөрчилдөөнөөс сэргийлэх зөвлөмж гаргасан

Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тус комиссын гишүүн Г.Нарантуяа "Хүний эрхийн комисс зургадугаар сарын 10-нд УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдөр олон талуудад зориулж зөвлөмж гаргасан. Үүнд, сонгуулийн зохион байгуулалтын ил тод байдлыг хангах, санал гаргахаас бусад үед сонгуулийн явц ил тод байх нь олон нийтийн төрд итгэх итгэлийг бэхжүүлж, үл ойлголцол, зөрчилдөөнөөс урьдчилан сэргийлэх суурь нөхцөл учир дараах асуудлуудыг анхааруулж байна.

1. Сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны ил тод байдлыг хангах
 
2. Сонгуулийн оролцоог хангах, сонгогчийг ялгаварлах, гадуурхахгүй байх
 
3. Хүсэл зориг, үзэл бодлын чөлөөт илэрхийллийг сахин хамгаалах
 
4. Үзэн ядалт, хүчирхийлэл, үндэсний эв нэгдлийг бусниулахад уриалсан илэрхийлэл, хүний нэр төр, эрхэм чанарыг гутаах зорилготой худал мэдээлэлтэй тэмцэх
 
5. Хүний хувийн мэдээллийг хамгаалах, кибер аюулгүй байдлыг хангах
 
6. Зөрчил, маргааныг шуурхай шийдвэрлэх