Сонгуультай давхцуулан Цэргийн бэлтгэл үүрэгтний сургалт явуулахаар иргэдэд зарлан дуудах хуудас илгээж эхэлжээ

Сонгуультай давхцуулан Цэргийн бэлтгэл үүрэгтний сургалт явуулахаар иргэдэд зарлан дуудах хуудас илгээж эхэлжээ

Дорнод аймгийн Цэргийн штабын дарга, Хурандаа О.Ганзоригийн гарын үсэгтэй зарлан дуудах хуудсыг сонгогчдод ирүүлж, дуудсан хугацаанд ирээгүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэхийг мэдэгдэж эхэлжээ. Тодруулбал, Монгол улсын дайчилгааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, Цэргийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дүгээр заалтыг тус тус үндэслэн холбогдох бичиг баримтын хамт, заасан хугацаанд ирэх талаар мэдэгдэх хуудас иржээ.

Харин зарим иргэдийн зүгээс цэргийн бэлтгэл үүрэгтний сургалтыг жил бүр зохион байгуулдаг ч энэ жилийн сургалтаа яг сонгуулийн үеийг дайруулан сурталчилгаа дуусах хүртэлх хугацаанд зохион байгуулах гэж байгаа нь сонгогчдын нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцах боломжийг хазаарлаад зогсохгүй, сонгох эрхэд халдаж буй үйлдэл” хэмээн шүүмжлээд байна.