М.Бадарчид унасан бөхчүүдэд цолыг нь ирэх даваа гарагт нөхөж олгоно

М.Бадарчид унасан бөхчүүдэд цолыг нь ирэх даваа гарагт нөхөж олгоно

Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадамд ес даван түрүүлсэн улсын арслан М.Бадарч допингийн шинжилгээнд бүдэрсэн бөгөөд түүнд унасан бөхчүүдэд цол, чимэг нөхөн олгохоор болжээ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч, ирэх даваа гарагт Төрийн ордны гэр “Хүндэтгэлийн өргөө”-нд 10:00 цагт улсын арслан М.Бадарчид өвдөг шороодсон бөхчүүдэд нөхөж цол олгох юм.

Ерөнхийлөгчийн зарлигаар дараах бөхчүүд цол нэмнэ. Аймгийн хурц арслан Б.Баянмөнхийг тав давсанд тооцож улсын начин, улсын өсөх идэр начин Э.Дашийг зургаа давсанд тооцож харцага, улсын харцага С.Сүхбатыг долоо давсанд тооцож заан, улсын гарди Ц.Бямба-Отгоныг ес давсанд тооцож арслан цол тус тус олгохоор болов. Харин улсын аварга О.Хангайд “Үлэмж бадрах” чимэг нөхөн өгөх юм. Тэгвэл улсын арслан М.Бадарчийн давсан даваа бүрийг хүчингүйд тооцож, цолыг нь хураана.