"40х50 орчим хэмжээтэй сэндвичэн агуулахад гарсан галыг бүрэн унтраалаа" гэж ОБЕГ-аас мэдээллээ

"40х50 орчим хэмжээтэй сэндвичэн агуулахад гарсан галыг бүрэн унтраалаа" гэж ОБЕГ-аас мэдээллээ

Өнөөдөр /2024.06.15/ БЗД-ийн 20-р хороонд байрлах агуулах шатаж байна гэсэн дуудлага 05:38 цагт ирсэн. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 40х50 орчим хэмжээтэй сэндвичэн агуулах шатаж байсан.

Гал түймэр бүрэн тархсан байсан тул нэмэлтээр Гал түймэр унтраах, аврах 63, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид шуурхай ажиллаж галын тархалтыг 06:30 зогсоож, 07:30 цагт бүрэн унтраалаа.  Гал түймэр унтраах ажиллагааг ОБЕГ-ын ГТТГ-ын Гал унтраах хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд, НОБГ-ын ГТТХ-ийн дарга, хурандаа Ж.Алтанхуяг, ахлах мэргэжилтэн, хошууч Э.Энхбаяр, мэргэжилтэн, ахмад Б.Амгаланзаяа, МШУТ-ийн ахлах зохицуулагч, ахмад М.Баярбаатар нар мэргэжил арга зүйгээр хангаж ажиллалаа.