“УЛААНБААТАР ГУРИЛ” ХХК-ДАРХАН САЛБАРЫН 22 АЖИЛТАН ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО
Таван Богд Группийн охин компани болох "Улаанбаатар гурил" ХХК нь Дархан салбарынхаа 22 ажилтанд шинэ орон сууцных нь түлхүүрийг гардуулан өглөө.
Улаанбаатар гурилын үйлдвэр нь Дархан хотод байрладаг бөгөөд, тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд ажилтнуудынхаа амьдрах нөхцөл бололцоог сайжруулах зорилгоор үйлдвэрийн ажилчдаа хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцжуулах төсөл үргэжлээсээр байна.
Энэхүү төслийг 2018 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд, өнгөрсөн хугацаанд 35 ажилчдыг орон сууцад хамруулж байсан бол, энэ удаад 22 ажилчин орон сууцтай болсноор, Дархан салбарт ажилладаг нийт ажилчдын 36 хувь нь ийнхүү орон сууцтай болж байна.
Төсөлд шилдэг, тэргүүний ажилчид, болон залуу гэр бүлүүд хамрагдаж байна.
Нэмэлтээр баяртай мэдээ дуулгахад түлхүүрээ гардан авсан ажилтнууд маань өөрсдийн санаачилгаараа, орон байрны асуудал тулгамдсан өөр нэг ажилчиндаа өргөө цагаан гэрийг худалдан авч бэлэглэж баяр дээр баяр нэмсэн халуун дулаан нэгэн өдрийг бэлэглэлээ.
Сайхан сэтгэлийн үзүүрт тос гэдэг. Шинэхэн өргөө гэрийнхээ галыг асааж байгаа, хөдөлмөрч, сайхан сэтгэлтэй нийт ажилтнууддаа аз жаргал, эрүүл энхийг хүсье.