Зочид буудлын салбарын орлого 11.8 тэрбум төгрөгөөр нэмэгджээ

Зочид буудлын салбарын орлого 11.8 тэрбум төгрөгөөр нэмэгджээ

Зочид буудлын салбарын орлого энэ оны эхний улиралд 97.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 11.8 (13.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Үүнд 3 ба түүнээс дээш одтой буудлын орлого 8.5 (13.9 хувь) тэрбум, зэрэглэлгүй зочид буудал, амралтын газрынх 3.3 (14.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна. Тус салбарын нийт орлогын 71.4 хувийг 3 ба түүнээс дээш одтой зочид буудал, 27.1 хувийг зэрэглэлгүй зочид буудал, амралтын газар, 1.6 хувийг 2 одтой зочид буудлын орлого тус тус эзэлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.