Шарынголд аялж явсан 18, 19 настай хоёр эрэгтэй тогтоол усанд живж, амиа алджээ

Шарынголд аялж явсан 18, 19 настай хоёр эрэгтэй тогтоол усанд живж, амиа алджээ

Шарынгол суманд аялж явсан хоёр хүн тогтоол усанд живж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. 

Тодруулбал, Дархан-Уул аймаг, Шарынгол сум Санжинт багийн “Задгай”  гэдэг газарт тогтоол усны эрэг дээр 5 хүн аялж явснаас 2 хүн нь тогтоол усанд живсэн тухай дуудлагыг зургаадугаар сарын 16-ны өдрийн 17:20 цагт ОБГ хүлээн авсан байна. Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид очиж М /19 настай, эрэгтэй/, И /18 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 18:44 цагт И-ын, 20:00 цагт М-ын цогцсыг уснаас гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн.