ШУУД: М.Бадарчид өвдөг шороодсон таван бөхөд цол, чимэг олгож байна

ШУУД: М.Бадарчид өвдөг шороодсон таван бөхөд цол, чимэг олгож байна

Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд түрүүлж, улсын арслан цол хүртсэн М.Бадарч допингийн шинжилгээнд бүдэрч, цолоо хураалгасан. Иймд Ерөнхийлөгчийн зарлигаар М.Бадарчид өвдөг шороодсон бөхчүүдэд цол, тэмдэг, чимгийг нөхөн олгож байна.

Ингэснээр М.Бадарчид өвдөг шороодож, үзүүрлэсэн Ц.Бямба-Отгон 2023 оны баяр наадамд улсын харцага цолтой зодоглож, улсын гарьд цол авсан. Түүнийг өнгөрсөн жилийн баяр наадмын түрүү бөхөөр зарлаж, улсын арслан цол олгоно. Мөн Үндэсний их баяр наадмын тухай хуульд зааснаар тавын даваанаас эхлэн М.Бадарчид унасан таван бөхөд цол, чимэг гардуулж, тус бөхчүүд энэ жилийн баяр наадамд шинэ цолтойгоор зодоглоно.

ШУУД ҮЗЭХ: