ВИДЕО: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн гэр бүлийнхэн Ерөнхийлөгчийн зөвлөх, УИХ-ын сонгуулийн 5 дугаар тойрогт нэр дэвшигч Ж.Энхбаяртай уулзжээ

ВИДЕО: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн гэр бүлийнхэн Ерөнхийлөгчийн зөвлөх, УИХ-ын сонгуулийн 5 дугаар тойрогт нэр дэвшигч Ж.Энхбаяртай уулзжээ

Сэтгүүлч Ч.Өнөрцэцэгийн гэр бүлийнхэн Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, улс төрийн бодлогын зөвлөх, УИХ-ын 5 дугаар тойрогт нэр дэвшигч Ж.Энхбаяртай уулзсан байна. 

Уулзалтын үеэр сэтгүүлч Ч.Өнөрцэцэгийн аав С.Наран " Охины минь ажлыг хийлгэх боломж байна уу" гэсэн хүсэлтийг тавихад Ж.Энхбаяр "Хүлээж бай. Монгол ардчилсан улс. Ардчилсан нийгэм сүүдрээ нуудаггүй бүх зүйл ил. Маш олон удаа шүүмжлүүлж байсан. Тэглээ гээд нэг удаа гомдол гаргаж, тайлбар хийж үзээгүй. Бүх зүйл цаг хугацааны дараа шийдэгдэнэ" гэсэн хариултыг өгчээ. 

Тэд УИХ-ын 5 дугаар тойрогт нэр дэвшигч Ж.Энхбаяртай уулзсан шалтгаан нь түүнийг ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар ажиллаж байхад харъяа тагнуулын байгууллагаас сэтгүүлч Н.Өнөрцэцэгт "Төрийн нууц" хадгалсан хэргээр хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг юм. Ташрамд дурдахад, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг Эрүүгийн хуулийн таван зүйл ангиар шалгаж буй бөгөөд шүүхээс гэм буруутай гэж үзэн анхан шатны шүүх хурлыг 7 сарын 1-ний өдөр товлоод байгаа юм. 

 

 

 




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө