ВИДЕО: Унгиралын хөвөнг соруулж эхэлжээ

ВИДЕО: Унгиралын хөвөнг соруулж эхэлжээ

Нийслэлийн хэмжээнд өчигдрийн 20:00 цагийн байдлаар гал түймрийн 16 дуудлага мэдээлэл бүртгэгдсэний 12 нь модны цагаан хөвөн шатааж гал түймэр гарсан дуудлага эзэлж байна.

Улиас модны цагаан буюу унгирал нь хөвөн мэт сэвсгэр учир маш өндөр шатамхай шинж чанартай бөгөөд гал авалцах үед хурдтай тархан дэлгэрдэг. Хүмүүс санамсар болгоомжгүй модны хөвөн шатаасан, эсвэл тамхиа унтраалгүй хаяснаас хөвөнд авалцан, гал түймэр гарах эрсдэл өндөр байна. Тэгвэл Чингэлтэй дүүрэгт унгиралыг соруулж байгаа аж. Нийслэлийн онцгой байдлын газраас модны хөвөн шатаахгүй байх, хүүхэд багачууддаа шатааж болохгүйг сануулах, унгарилыг услан норгох, ил задгай гал гаргахгүй байх, асаасан чүдэнз, татсан тамхиа бүрэн унтраахыг анхааруулсаар байна.