ОХУ, Хойд Солонгос хоёр төлбөр тооцооны шинэ систем хөгжүүлэхээр тохиролцжээ

ОХУ, Хойд Солонгос хоёр төлбөр тооцооны шинэ систем хөгжүүлэхээр тохиролцжээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр буюу мягмар гарагт Хойд Солонгост хоёр өдрийн албан ёсны айлчлал хийж буй. Тэрбээр 24 жилийн өмнө Пёнянд айлчилж байсан бөгөөд энэ удаа өнгөрсөн оны есдүгээр сард Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны хийсэн айлчлалын хариу айлчлал болгон Хойд Солонгосыг зорьж байгаа юм.

Путин айлчлалаасаа өмнө Хойд Солонгосын төв хэвлэл “Родон Синмун” сонинд ярилцлага өгсөн бөгөөд энэ үеэрээ хоёр улс Өрнөдийн хараа хяналтаас гадна ажиллах, хамтарсан төлбөр тооцооны систем хөгжүүлэхээр болсныг дуулгажээ. Мөн Өрнөдийн “хууль бус” хориг арга хэмжээний эсрэг хамтран тэмцэхээ мэдэгдсэн байна. Үүнээс гадна боловсрол, аялал жуулчлал, соёл урлагийн зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа аж.

Маргааш буюу лхагва гарагт хоёр улсын удирдагчид “чухал баримт бичгүүд”-д гарын үсэг зурах юм.

Эх сурвалж: BBC