Сонгуультай холбоотой илт худал, хууль бус мэдээллийг Мета компанид хүргүүлж байгаа гэж ЦЕГ-аас мэдээллээ

Сонгуультай холбоотой илт худал, хууль бус мэдээллийг Мета компанид хүргүүлж байгаа гэж ЦЕГ-аас мэдээллээ

Цагдаагийн байгууллагаас сонгуулийн хууль, тогтоомж зөрчсөн зарим асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Зөрчлийн хэрэг бүртгэх албаны чиглэлийн ахлах байцаагч Э.Саруул "УИХ-ын 2024 оны ээлжит сонгуультай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн нийт 468 гомдол бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 183, зөрчлийн шинжтэй 285 гомдол бүртгэгдсэн. Шийдвэрлэсэн 327, одоо ажиллагаанд 141 гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Өнгөрсөн 7 хоногийн лхагва гарагт мэдээлэл танилцуулахад нийт 162 гомдлыг шалгаж байсан бол өнөөдрийн байдлаар 468 гомдол болж өссөн. Гомдолд мэдээллийг зүйлчлэлээр танилцуулбал, дийлэнх нь буюу 117 нь, 63.9 хувь нь сонгуулийн үеэр илтэд худал мэдээлэл тараах зөрчил байна. Сонгуультай холбоотой илт худал, хууль бус мэдээллийг Мета компанид хүргүүлж байгаа" гэлээ.