"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ өнөөдрөөс худалдан авах ажиллагаа, тендерийн үнэлгээг хиймэл оюун ухаанд суурилсан систем рүү шилжүүллээ

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ өнөөдрөөс худалдан авах ажиллагаа, тендерийн үнэлгээг хиймэл оюун ухаанд суурилсан систем рүү шилжүүллээ

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын инженерүүд тендерийн үнэлгээг хиймэл оюун ухаанаар хийж болох системийг нэвтрүүлжээ. Тус үйлдвэр нь уг системийг өнгөрсөн жилүүдэд үйл ажиллагаандаа туршиж байсан бөгөөд одооноос албан ёсоор нэвтрүүлж буй нь энэ аж. Тус үйлдвэр нь жилдээ 1500-2000 төрийн худалдан авалтыг зохион байгуулдаг бөгөөд тус системийг нэвтрүүлснээр шалгаруулалтын цаг хугацааг хэмнэхээс гадна, тендерийг ил тод, шударга, ашиг сонирхлын зөрчилгүй явуулах нөхцлийг бүрдүүлж, хуурамч материалыг таних юм байна.  

Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул энэ талаар ярихдаа "Бүрдүүлдэг материалыг цөөлөх, нэг цаасыг олон дахин авдаггүй байх зорилтын хүрээнд хийж байгаа систем бөгөөд тендерт оролцогчдын материалыг нэгдсэн дата баазаас татах гээд олон давуу талтай" гэлээ. Уг систем нь мэдээлэл боловсруулалт, хадгалалт, дамжуулалтыг стандартад нийцүүлж дэд бүтцийн нууцлалыг хангасан гэдгээрээ олон давуу талтай аж.