Агаарын хэт халалтын улмаас Саудын Арабт хаж мөргөлд оролцож байсан 570 гаруй хүн амиа алджээ

Агаарын хэт халалтын улмаас Саудын Арабт хаж мөргөлд оролцож байсан 570 гаруй хүн амиа алджээ

Саудын Арабт үргэлжилж буй хаж мөргөлд оролцохоор явсан 14 иргэн нь агаарын хэт халалтын улмаас амиа алдаж, мөн тус улсын өөр 17 иргэн ариун хот Меккад хүрэх замдаа сураггүй алга болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Мекка хот орчимд сүүлийн өдрүүдэд агаарын температур Цельсийн +50 хэм давснаас 550 гаруй мөргөлч амиа алдаад байгаа тухай Саудын Арабын албаныхан өчигдөр мэдээлжээ. Тодруулбал, “Мөргөлчдийн нэгээс бусад нь хэт халуун цаг агаартай холбоотой өвчлөлийн улмаас амиа алдсан. Нэг хүн шахцалдааны үеэр бэртсэнээс болж нас барсан байна” гэж эх сурвалж ярьжээ. Тиймээс Саудын албаныхан халуун өдрүүдэд ус их уух, шүхэр хэрэглэх, өдрийн цагаар гадагшаа гарахгүй байхыг мөргөлчдөд зөвлөж байгаа аж.

Энэ жилийн мөргөлд 1.8 сая муслим оролцож байгаагийн 1.6 сая нь гадаадаас ирцгээсэн ба мөргөл өнгөрсөн баасан гарагт эхэлж өнөөдөр дуусаж байна.