Олимпын эрх олгох тэмцээнээс Б.Энхтамир хоёр алт, нэг мөнгөн медаль хүртлээ

Олимпын эрх олгох тэмцээнээс Б.Энхтамир хоёр алт, нэг мөнгөн медаль хүртлээ

БНХАУ-ын Хонконгт болсон Олимпын эрх олгох “HonkongChina long course swimming invitational trial II” тэмцээнд оролцсон Монголын тамирчин Б.Энхтамир хоёр алт, нэг мөнгөн медаль хүртжээ.

Тус тэмцээнд 750 гаруй тамирчин 17 зай, төрөлд оролцсон бөгөөд манай улсаас дасгалжуулагч Э.Дэмүүлийн удирдлагад олон улсын хэмжээний мастер Б.Энхтамир, Х.Цэлмэг, спортын мастер А.Алтаннар нар өрсөлдөв. Тэднээс олон улсын хэмжээний мастер Б.Энхтамир 50 болон 200 метрийн өврөөр даллах сэлэлтээр алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Түүнчлэн 100 метрийн өврөөр даллах сэлэлтээр мөнгөн медалиар энгэрээ мялаажээ. Тэрбээр энэхүү амжилтаараа 758 оноотой болов. Үүгээр ч зогсохгүй 50 метрийн өврөөр даллах сэлэлтээр 23.49 секундийн амжилт үзүүлснээр Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Энэ зай, төрөлд өмнө нь Монгол Улсын дээд амжилт 23.81 байсныг 0.32 секундээр ахиулж байгаа юм.

Харин олон улсын хэмжээний мастер Х.Цэлмэг, спортын мастер А.Алтаннар нар оролцсон зай, төрөлдөө хувийн амжилтаа ахиулсан байна. Олон улсын усан спортын холбооноос Парисын олимпын бассейн усан замд уралдах тамирчдыг баталгаажуулж манай улсад эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг эрх өгчээ. Харин Парис руу илгээх тамирчнаа Монголын усан спортын холбооноос удахгүй зарлах аж. Манай улсаас Парисын Олимпод усанд сэлэлтийн