Европын улсуудаас ачаагаа хурдан авах боломжийг бүрдүүлж, “Boeing 767-300” хөлөг онгоцыг аялуулж эхэллээ

Европын улсуудаас ачаагаа хурдан авах боломжийг бүрдүүлж, “Boeing 767-300” хөлөг онгоцыг аялуулж эхэллээ

Монгол улсын ууган тээврийн зууч Туушин ХХК, Бүгд Найрамдах Чех улсын EGT Express компанитай хамтарч Европын улсуудаас ачаа бараагаа хурдан хугацаанд аюулгүй тээвэрлүүлж хүлээн авах боломжийг бүрдүүлж 14 хоног тутамд агаарын ачаа тээврийн “Boeing 767-300” хөлөг онгоцыг аялуулах ажлыг амжилттай эхлүүллээ.

Анхны онгоц нь Острава – Улаанбаатар чиглэлд зургаадугаар сарын 12-ны өдөр Чингис Хаан Олон Улсын Нисэх Буудалд газардаж, Монголын хэрэглэгчдийн 37 тонн ачааг тээвэрлэж авчирлаа. Энэхүү шинэ үйлчилгээ нь бараа нийлүүлэлтийн тогтмол, тасралтгүй байдлыг хангаж Чех, Монгол хоёр улсын худалдааны харилцааг өргөжүүлэх боломж олгохоос гадна бизнес эрхлэгчдэд Европын улс орнуудаас бараагаа хурдан шуурхай тээвэрлүүлэн авчрах нөхцөлийг бүрдүүлж байгаагаараа онцгой ач холбогдолтой юм.