Барилгын ажил нь царцаад 10 гаруй жил болсон Дарханы спортын ордныг цэргийнхэн богино хугацаанд барьж бэлэн болголоо

Барилгын ажил нь царцаад 10 гаруй жил болсон Дарханы спортын ордныг цэргийнхэн богино хугацаанд барьж бэлэн болголоо

Дарханчуудаас цэргийн алба хаагчдад хандсан талархлын давалгааг сошиал хуудаснаа түгээж байна. Учир нь тодорхой шалтгааны улмаас 10 гаруй жил царцаж, баригдаж дуусаагүй спортын цогцолбор ордныг барилгачин дайчид буюу хурандаа Б.Дорждэрэм захирагчтай Зэвсэгт хүчний 017 дугаар ангийнхан богино хугацаанд чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, ашиглахад бэлэн болгожээ. 

Тус барилга нь нийт 5 блоктой, 2200 суудалтай 2 спорт заалтай, 1 усан бассейнтай, чийрэгжүүлэлтийн танхимтай. Чөлөөт болон сонгомол барилдааны гээд бүх спортоор тус бүр бэлтгэлийн заалтай, гаднаа автомашины зогсоолтой. 

Дарханчууд спорт цогцолбороо "Darkhan-United arena" хэмээн нэрлэхээр тогтсон бөгөөд нээлтийн үйл ажиллагааг энэ сарын 21-ний өдөр ёслол төгөлдөр зохион байгуулахаар төлөвлөжээ.