Тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэн таталт өгч, замын хажуу руу осолджээ

Тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэн таталт өгч, замын хажуу руу осолджээ

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн 8-р хороо Багшийн дээд орчимд зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, замын хөдөлгөөнд оролцож явсан иргэний бие муудан, таталт өгч улмаар машин барих чадваргүй болж явган хүний замын хэсэг рүү орж, осолджээ. Ослын улмаас хүн бэртэж гэмтээгүй бөгөөд тухайн жолоочид яаралтай тусламжийн эмч нар анхны тусламж үзүүлж, эмнэлэг рүү авч явсан байна.