ВИДЕО: Эквадор улсад хөрсний гулсалт болж, найман хүн нас баржээ

ВИДЕО: Эквадор улсад хөрсний гулсалт болж, найман хүн нас баржээ

Эквадор улсад өнгөрсөн амралтын өдрүүдэд үргэлжлэн орсон борооны дараа хэд хэдэн мужид үер, хөрсний гулсалт болж найман хүн нас баржээ. Мөн 20 гаруй хүн гэмтэж бэртэж, 30 гаруй иргэн сураггүй хэвээр байна. Тиймээс аврагчид сураггүй алга болсон иргэдийг эрэн хайх аврах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Тэр дундаа өмнөд нутгийн Амазоны ширэнгэн ой байдаг аялал жуулчлалын бүсэд байгалийн гамшигт үзэгдэл тохиожээ. Эдгээр мужуудаас Банос мужид хамгийн их гарз хохирол амсаад байна. Хөрсний гулсалтад хэд хэдэн байшин барилга, тээврийн хэрэгсэл дарагджээ. Үргэлжлэн орсон борооны дараа Эквадорын онцгой байдлын албанд 50 орчим дуудлага мэдээлэл ирсэн байна. Нийт 13 мужид үер, хөрсний гулсалт болж зам, гүүрүүд эвдэрчээ. Мөн далайн эргийн зарим амралтын газрууд, төв замуудыг хаасан байна.

Амазоны ой байдаг мужууд руу хүргэдэг төв замууд эвдэрчээ. Аврах ажиллагааг том машин техникийн тусламжтайгаар аврагчид нүцгэн гараараа хог шаврыг малтан явуулж байна. Одоо ч цаг агаарын байдал сайжраагүй байгаа тул эрэн хайх, аврах, хог шаврыг цэвэрлэх ажиллагаанд хүндрэл учирж байгаа аж.