ОУХМ Б.Энхтамир Хонконгийн усанд сэлэлтийн тэмцээнээс хоёр алт, нэг мөнгөн медаль хүртлээ

ОУХМ Б.Энхтамир Хонконгийн усанд сэлэлтийн тэмцээнээс хоёр алт, нэг мөнгөн медаль хүртлээ

Олимпын эрх олгох “Hоng Kong, China Long Course Swimming Invitational Trial II” тэмцээн амжилттай боллоо.

Тус тэмцээнд спортын мастер А.Алтаннар, ОУХ мастер Х.Цэлмэг нар хувийн амжилтаа ахиулсан бол олон улсын хэмжээний мастер Б.Энхтамир 50 м болон 200 м өврөөр даллах сэлэлтээр хоёр алтан медаль хүртэж, 100м өврөөр даллах сэлэлтээр мөнгөн медаль авлаа. Мөн 50 метрийн өврөөр даллах сэлэлтээр 23.41 амжилтыг үзүүлж 50 м бассейны Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоолоо.