Вьетнам улс В.Путины айлчлалд бэлдэж эхэлжээ

Вьетнам улс В.Путины айлчлалд бэлдэж эхэлжээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн шөнө Умард Солонгосын нийслэл Пёнян хотод айлчлан ирсэн. В.Путин хамгийн сүүлд 2000 онд Пёнянд айлчилж, одоогийн удирдагчийн аав Ким Жон Илтэй уулзаж байв. В.Путины айлчлал өнөөдөр буюу лхагва гарагт есөн цагийн турш шахуу төлөвлөгөөтэй үргэлжлэх юм.

Тэгвэл В.Путины дараагийн айлчлалд Вьетнам улс бэлтгэж эхэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ. Вьетнамын хойд хэсэгт орших Ханой хотод албаны хүмүүс болон бизнес эрхлэгчид Оросын ерөнхийлөгчийн айлчлалд бэлдэн туг далбаагаа байрлуулж, хамгаалалт авч эхэлсэн байна. В.Путин өнөөдөр орой Хойд Солонгосоос Вьетнам руу явах төлөвтэй байгаа юм.