АНУ-ын Тэнгисийн цэргийн академи болон Цэргийн академид Монголоос хоёр оюутан тэнцжээ

АНУ-ын Тэнгисийн цэргийн академи болон Цэргийн академид Монголоос хоёр оюутан тэнцжээ

АНУ-ын Тэнгисийн цэргийн академи болон Цэргийн академид Монголоос хоёр оюутан тэнцжээ.

Тодруулбал, С.Чингүүн, Б.Түвшинтөгөлдөр нар 2028 оны төгсөлтийн ангид суралцахаар болжээ. Тэднийг АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган хүлээн авч уулзаж, үдэж өгсөн байна. Ташрамд дурдахад, АНУ-ын Тэнгисийн цэргийн академи 4400 сонсогчтой. Жилд 1200 гаруй сурагч элсүүлдгээс 15 нь л олон улсынх байдаг бол үлдсэн нь Америкаас байдаг аж.

Сонирхуулахад, АНУ-ын Тэнгисийн цэргийн академийн анхны Монгол төгсөгч нь С.Санаасайн. Тэрбээр энэ онд сургуулиа төгсөж байгаа юм. Энэ жил тус академийг 725 эрэгтэй, 315 эмэгтэй нийт 1040 сонсогч, үүний дотор гадаадын 11 улсын 13 сонсогч төгссөн байна.