ФОТО: Архангай аймгийн нутаг дахь Түрэгийн үеийн хүн чулуун хөшөөг сэргээн засварлаж байна

ФОТО: Архангай аймгийн нутаг дахь Түрэгийн үеийн хүн чулуун хөшөөг сэргээн засварлаж байна

Соёлын өвийн үндэсний төв,  Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хамтын ажиллагааны агентлаг (ТИКА)-тай хамтран манай аймгийн нутаг дэвсгэрт орших улс, аймаг, сумын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад батлагдсан.

Түрэгийн үеийн эвдрэл гэмтэлтэй хүн чулуун хөшөөг цэвэрлэх, бэхжүүлэх, сэргээн завсарлах, дүрс бичлэг, гэрэл зургаар баримтжуулах, бүртгэл, мэдээллийн санг баяжуулах ажлыг 2024 оны 06 дугаар сарын 14-ны өдрөөс 27-ны өдөр хүртлэх хугацаанд Ихтамир (Алтан сандал уулын цогцолбор дурсгал), Цахир (Годрон толгойн хүн чулуун хөшөө), Жаргалант (Хоолтын хүн чулуун хөшөө), Эрдэнэмандал ( Их Хануйн цогцолбор дурсгал),  Хайрхан ( Эмээл толгойн хүн чулуун хөшөө)  сумдын нутагт хээрийн судалгааны баг ажиллаж байна.