ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 19-ний шөнө Умард Солонгосын нийслэл Пёнян хотод айлчлал хийсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Харин В.Путины дараагийн айлчлал Вьетнам улс байсан бөгөөд хоёр улс дээд боловсрол, цөмийн шинжлэх ухааны салбарт хамтран ажиллахаа мэдэгдээд байгаа юм.
Путин Хойд Солонгост айлчлах үеэрээ Ким Жон Унд сүүлийн үеийн “Aurus” маркийн автомашиныг, цайны багцтай бэлэг болгон өгч, тэд хамтдаа машинд суун явж буй дүрс бичлэг цацагдаад байсан. Тэгвэл мөн Вьетнамын засгийн газар Путинээс “Аурус” маркийн тансаг зэрэглэлийн автомашиныг бэлгэнд авчээ. Тус улсын иргэд бэлэгний машинтай зургаа татуулж байгаа дүрс бичлэг цахим орчинд цацагдсан байна. Вьетнамд машиныг тансаг хэрэглээд тооцож худалдан авахад маш өндөр татвар ногдуулдаг аж.
?? Путин Вьетнамын Засгийн газар “Аурус” бэлэглэж, иргэд зургаа татуулж бна.
— r. davaadorj (@rdavaadorj) June 20, 2024
Энэ улсад ямар ч машин тансаг хэрэглээ байдаг. Вьетнамд автомашин худалдан авахад маш өндөр татвар ногдуулдаг. Хэрэв уг машиныг Вьетнамд угсарсан бол худалдан авагч автомашины үнийн дүнгийн 60 хувьтай… pic.twitter.com/45HCQucQqO