Төв Азийн орнуудын музейн захирлуудын форумыг Монголд зохион байгуулахаар болжээ

Төв Азийн орнуудын музейн захирлуудын форумыг Монголд зохион байгуулахаар болжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Узбекистан улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улс, Узбекистан улсын түүх соёлын хамтын ажиллагааг дэмжиж, “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Узбекистаны ШУА-ийн харьяа Төмөр хааны түүхийн музейн захирал Хуршид Файзиев, Улсын түүхийн музейн захирал Жаннат Х.Исмойлова нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Хоёр улсын түүхэн харилцаа төдийгүй Узбекистан улсын нутаг дэвсгэрт үлдэж хоцорсон монголчуудтай холбоотой түүх соёлын дурсгалыг хэвлэн нийтлэх, хамтарсан үзэсгэлэн гаргах, төсөл хэрэгжүүлэх, сэргээн засварлалт, судалгааны чиглэлээр ажиллах, эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулахаас гадна Төв Азийн бүсийн музейн хамтын нэгдэл бий болгоход хамтран ажиллахаар тогтжээ.

Мөн 2025 оны наймдугаар сард Монгол Улсад Төв Азийн улсуудын музейн захирлуудын форумыг зохион байгуулах юм.

“Чингис хаан” үндэсний музей нь байгуулагдсан цагаасаа хойш гадаад хамтын ажиллагаандаа анхаарч, 10 гаруй орны 20 гаруй музейтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан томоохон төсөл хөтөлбөр, хамтарсан үзэсгэлэн зохион байгуулсан байна.                      




Улаанбаатарт 9 градус хүйтэн байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ