Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хуулийн хүрээнд “УЛААНБААТАР ГУРИЛ" ХХК Баянгол дүүргийн онцгой байдлын хэлтсийн Гал унтраах 18-р ангитай хамтран
Гал түймрээс урьдчилан сэргийлэх, гамшгийн үеийн бэлэн танхимын сургалт
Нэрвэгдэгчид үзүүлэх анхны тусламжийн сургалт
Силос дээрээс ажилтанг аврах ажиллагаа (гал унтраах ангийн бүрэлдэхүүн)
Байгууллагын мэргэжлийн ангийн 10 ажилтан Оффист үлдсэн 2 ажилтан аврах ажиллагаа явуулж анхны тусламж үзүүлэх дадлага сургуулилт
Ажилтнуудаар гал унтраах дадлага сургуулилт
Галын дохиоллын систем, гал унтраах усан хангамжийн бэлэн байдлыг шалгаж гал түймэр унтраах тактикийн сургалт зохион байгууллаа.
Уг тактикийн сургалтыг зохион байгуулснаар компанийн хэмжээнд гал гарч, онц байдал үүссэн тохиолдолд ямар арга хэмжээ авах, галын аюулаас өөрийгөө хэрхэн хамгаалах, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг хэрхэн ашиглах зэрэг олон талын мэдээллийг авч гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, учирч болохуйц гамшгийг бууруулах онцгой ач тустай сургуулилт болж өнгөрлөө.