ВИДЕО: Татвар нэмэхийг эсэргүүцсэн Кеничууд парламентынхаа байрыг шатаасан тул тус улсад онц байдал зарлажээ

ВИДЕО: Татвар нэмэхийг эсэргүүцсэн Кеничууд парламентынхаа байрыг шатаасан тул тус улсад онц байдал зарлажээ

Кеничууд татвар нэмэхийг эсэргүүцэж парламентын байрыг шатааж, цагдаа нар гал нээсэн тул тус улсад онц байдал зарласан байна. Тодруулбал, Кенийн нийслэл Найроби хотод тус улсын парламентын байр байрладаг барилгын нэг хэсэг шатааж, татварын шинэ хуулийг эсэргүүцсэн жагсагчид цагдаагийн шугамыг давсан байна. Иймд цагдаа нар эхлээд олон мянган хүнийг нулимс асгаруулагч хий, усан буугаар тараахыг оролдсон ч бүтэлгүйтэж, дараа нь буудаж эхэлжээ. Энэ үеэр найман хүн амиа алдсан гэж Орон нутгийн KTN телевиз мэдээлжээ. 

Эх сурвалж: BBC