ШУУРХАЙ: БНСУ-ын JTBC телевизийн эмэгтэй сэтгүүлч Монголд томилолтоор явж байхдаа танхайрсан гэх хэргээр ажлаасаа халагдаж, хэргийг нь шүүхэд шилжүүлжээ

ШУУРХАЙ: БНСУ-ын JTBC телевизийн эмэгтэй сэтгүүлч Монголд томилолтоор явж байхдаа танхайрсан гэх хэргээр ажлаасаа халагдаж, хэргийг нь шүүхэд шилжүүлжээ

БНСУ-ын JTBC телевизийн эмэгтэй сэтгүүлч Монголд томилолтоор явж байх хугацаандаа өөр нэг сэтгүүлч эмэгтэйд танхайрч, зүй бусаар харьцсан гэх үндэслэлээр ажлаасаа халагдаж, улмаар уг хэргийг шүүхэд шилжүүлээд байна.

Хэргийг тодруулбал, Монголын сэтгүүлчдийн холбоо, Солонгосын Сэтгүүлчдийн Нийгэмлэгтэй байгуулсан “Уур амьсгал, байгаль орчныг хамруулах гэрээ”-ний дагуу танхайрсан гэх сэтгүүлч А нарын хоёр эрэгтэй сурвалжлагч, хоёр эмэгтэй сэтгүүлчийг 5 өдөр, 4 шөнийн хуваарийн дагуу Монгол руу илгээсэн байжээ. Улмаар JTBC телевизийн эмэгтэй сэтгүүлч Монголд томилолтоор явж байхдаа өөр нэгэн хэвлэл мэдээллийн компанийн эмэгтэй сурвалжлагчид танхайрсан хэрэгт буруутгагджээ.

Тус улсын хуулийн байгууллагын өчигдөр буюу энэ сарын 26-ны өдөр мэдээлснээр, Инчон дүүргийн Прокурорын газрын Бүчон дүүргийн эрүүгийн 2-р хэлтэс “JTBC Media Tech”-ийн сурвалжлагч А-г бусдыг дарамталсан хэргээр цагдан хорихгүйгээр шалгаж байсан.

Сурвалжлагч А нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сард албаны томилолтоор явж байхдаа Монголд өөр нэгэн хэвлэл мэдээллийн компанийн сурвалжлагч эмэгтэйг дарамталсан хэрэгт буруутгаж байгаа” гэжээ.

JTBC телевизийн уг хэрэгтэй холбогдуулан гаргасан мэдэгдэл

Улмаар Сөүл хотын Мапо цагдаагийн хэлтсээс сэтгүүлч А-ийн хэргийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Баруун дүүргийн прокурорын газарт хүлээн авч, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Өнгөрсөн жил хэрэг ил болоход JTBC телевиз дотооддоо сайтар шалгасны эцэст боловсон хүчний хороогоо хуралдуулж, А, Б нарыг ажлаас нь чөлөөлөөд байсан аж. Тэдний дундаас сэтгүүлч Б нь Хөдөлмөрийн харилцааны үндэсний хороонд “шударга бусаар халагдсаныг болиулах” хүсэлт гаргаж, өнгөрсөн хоёрдугаар сард JTBC-д буцаж ажилд орсон ч сарын дараа гарсан байна. БНСУ-ын Прокурорын албаны хүний мэдээлснээр, “Бид саяхан сэтгүүлч А-д яллах дүгнэлт үйлдсэн. Гэхдээ яллагдагчаар татсан тухай нарийн ширийн зүйлийг тодруулах боломжгүй” гэжээ.