"Гол, мөрнүүд үерлэсэн байгаа тул сонгуулийн өдрүүдэд ОБЕГ-аас завь суурилуулж, иргэдийг голоор аюулгүй гаргана" гэв

"Гол, мөрнүүд үерлэсэн байгаа тул сонгуулийн өдрүүдэд ОБЕГ-аас завь суурилуулж, иргэдийг голоор аюулгүй гаргана" гэв

УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт маргааш /2024.06.27/ эхэлнэ. Өнөөдөр битүүмжлэгдсэн саналын хайрцгаар санал авах ажил эхэлсэн. Ээлжит сонгуулийн бэлтгэл ажлыг хэрхэн хангасан талаар Сонгуулийн Ерөнхий хорооноос өнөөдөр /2024.06.27/ мэдээлэл өглөө.

"Өнөөдрийн байдлаар Хэнтий аймгийн зарим гол нуурууд үерлэсэн байна. Үерлэсэн голд боогдсон иргэдийг саналаа өгөх боломжийг нь хангах үүднээс ОБЕГ-аас тусгай баг гарган, завь суурилуулж, иргэд гол гатлах боломжийг хангаж ажиллана. Өнөөдөр, маргааш үргэлжилсэн бороо орвол нөхцөл байдал хүндэрч магадгүй гэсэн тооцооллыг хийн ажиллаж байгаа" гэж Сонгуулийн Ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран мэдээллээ.