Япон багш "Уулын нуур" хүрээлэнд дөрвөн сарын хугацаанд япон хэлийг хүүхдүүдэд үнэ төлбөргүй заажээ

Япон багш "Уулын нуур" хүрээлэнд дөрвөн сарын хугацаанд япон хэлийг хүүхдүүдэд үнэ төлбөргүй заажээ

Ногоонбаатар олон улсын эко арт фестивальд оролцож буй 12 уран бүтээлч Дэнжийн мянга дахь Ногооннуур цэцэрлэгт хүрээлэн болон ойролцоох гудамжинд өөрсдийн бүтээлээ туурвих төслийг 2021 онд эхлүүлж байв. 

Ногооннуур паркийн газар нь Дэнжийн мянгын хогийн цэг байсан бөгөөд иргэн С.Өлзийтогтох хүүхэд багачуудын очих дуртай тоглоомын талбай болгон тохижуулж уг газрыг үүсгэн байгуулсан юм. С.Өлзийтогтох нь БНСУ-д ажиллаж хуримтлуусан мөнгөөрөө 2017 онд Ногооннуур паркийг тохижуулсан бөгөөд өдгөө Европын холбооны соёлын институтийн дэмжлэгээр Уулын нуур хүрээлэнг түшиглэн уран бүтээлээ туурвисан. Одоо Уулын нуур хүрээлэнд тус бүсийн хүүхдүүд очиж тоглон, чөлөөт цагаа өнгөрөөдөг. Мөн зорин ирж буй хүүхдүүдэд үнэ төлбөргүйгээр шатар, даам болон хэлний сургалт заахаар төлөвлөж, мэргэжлийн багш нарыг хайж байгаа аж. Энэ талаар Уулын нуур хүрээлэнг үүсгэн байгуулагч С.Өлзийтогтох " Манайд хандиваар гитар, төгөлдөх хуур ирсэн. Тэдгээр дээр хүүхдүүдийг тоглуулж сургах сэтгэл байна. Гэхдээ өөрөө боломжгүй учраас заах хүнийг хайж байгаа. Хамгийн гол нь үнэ, төлбөргүй ашгийн бус учраас цалингүй л заах багш хэрэгтэй байгаа. Тус нуурыг зорин ирсэн нэгэн Япон багш 2-6 сарын хороонд хүүхдүүдэд япон хэлийг үнэ төлбөргүй заасан.  Ингэснээр 6-12 насны дөрвөн хүүхэд японы хэлний анхан шатны мэдлэгтэй болсон. Энэ мэт хүүхдийг хөгжүүлэх үйлсэд хамтран ажиллахыг хүсэж байгаа. 5 сарын 11-ний өдөр Японы Элчин сайд болон холбогдох албаныхан ирсэн. Тэр үеэр хэл сурч байгаа хүмүүс япон хэлээр мэндэлж, дуу дуулж өгсөн. " хэмээн хэвлэлд ярьжээ.

ВИДЕО: