"Кафка лоунж" сонгуульд саналаа өгсөн хүмүүсийг үнэгүй кофегоор дайлна гэдгээ мэдэгджээ

"Кафка лоунж" сонгуульд саналаа өгсөн хүмүүсийг үнэгүй кофегоор дайлна гэдгээ мэдэгджээ

УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт маргааш /2024.06.27/ эхэлнэ. Өнөөдөр битүүмжлэгдсэн саналын хайрцгаар санал авах ажил эхэлсэн бөгөөд нийт 16 мянга гаруй иргэн санал өгсөн юм. Түүнчлэн гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэд санаал өгч дууссан. 

Мөн хуульд зааснаар санал авах өдөр дараах үйл ажиллагааг хориглоно. Маргааш согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглох бол гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллахгүй. Эдгээр хориглосон зохицуулалтад аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох шийдвэр гарган хяналт тавьж ажиллах юм. 

Түүнчлэн ААН-үүд иргэдийг сонгуульд идэвхтэй оролцохыг уриалсаар байна. Тэдгээрийн нэг нь "Кафка лоунж" ба саналаа өгсөн хүмүүсийг үнэгүй кофегоор дайлна гэдгээ сошиал хуудсаараа дамжуулан мэдэгджээ.