"Дүдү хүүхдийн музей"-н хамт олон өнөөдөр бага насны хүүхдүүдийг үнэ төлбөргүй харж өгөхөөр болжээ

"Дүдү хүүхдийн музей"-н хамт олон өнөөдөр бага насны хүүхдүүдийг үнэ төлбөргүй харж өгөхөөр болжээ

УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр /2024.06.27/ эхэлж байна. Санал авах үйл ажиллагаа өглөөний 07:00 цагаас оройны 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Мөн хуульд зааснаар өнөөдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглох бол гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллахгүй. Эдгээр хориглосон зохицуулалтад аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох шийдвэр гарган хяналт тавьж ажиллах юм. 

Түүнчлэн ААН-үүд иргэдийг сонгуульд идэвхтэй оролцохыг уриалсаар байна. Тэдгээрийн нэг нь "Кафка лоунж" ба саналаа өгсөн хүмүүсийг үнэгүй кофегоор дайлна гэдгээ сошиал хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Мөн сонгуулиа идэвхитэй өгөхийг уриалан "Дүдү хүүхдийн музей"-н хамт олон өнөөдөр буюу зургаадугаар сарын 28 ны өдөр хүүхэд багачуудыг хоёр цагийн хугацаанд үнэ төлбөргүй харж өгөхөөр болжээ. Мөн сонгуулиа өгсөн хуруугаа харуулж баталгаажуулан хүүхдээ авах гэнэ.