Өнөөдөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй

Өнөөдөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр /2024.06.28/ эхэллээ. Энэ өдөр бүх нийтээрээ амарч, иргэд саналаа өгөх юм. Бүх нийтийн амралтын өдөр гадна болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг томоохон худалдаа үйлчилгээний төвүүд ажиллахгүйг албаныхан мэдээлсэн. Мөн олныг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахгүй.

Мөн архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх, соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглохоор болсон. Эдгээр хориглосон зохицуулалтад аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох шийдвэр гарган хяналт тавьж ажиллах юм. Зургадугаар сарын 28-нд бүх нийтийн амралтын өдөр тул томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй.