УИХ-ын 2024 оны сонгуульд Улсын хэмжээнд 2.2 сая сонгогч 19 нам, 2 эвсэл болон нэр дэвшигчдээс сонголтоо хийж байна

УИХ-ын 2024 оны сонгуульд Улсын хэмжээнд 2.2 сая сонгогч 19 нам, 2 эвсэл болон нэр дэвшигчдээс сонголтоо хийж байна

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр /2024.06.28/ өглөөний 07:00 цагаас эхэлсэн. Санал хураалт эхэлсэнтэй холбогдуулж Сонгуулийн ерөнхий хорооноос иргэд сонгогчдыг өөрийн саналын нууцлалыг хадгалахын тулд хавтас ашиглахыг зөвлөсөн байна. 

Энэ удаагийн сонгуулиар сонгогчид хоёр саналын хуудас бөглөнө. Нэг нь нам эвслийг дугуйлахаар, нөгөө нь өөрийн дэмжиж буй нэр дэвшигчийг дугуйлахаар хэвлэгдсэн. Сонгогчид илүү эсвэл дутуу тэмдэглэвэл таны санал хүчингүйд тооцогдох юм. Тэгвэл энэ жилийн УИХ-ын сонгуульд улсын хэмжээнд 2.2 сая сонгогч 19 нам, 2 эвсэл болон тус улс төрийн хүчний нэр дэвшигчдээс сонголтоо хийж байна.