"АН-ын нэр дэвшигчдийн гэр, ажлын байр, автомашинд нэгжлэг хийж, хууль зөрчиж байна" гэв

"АН-ын нэр дэвшигчдийн гэр, ажлын байр, автомашинд нэгжлэг хийж, хууль зөрчиж байна" гэв

АН-аас мэдээлэл хийж, хуулийн байгууллагаас нэр дэвшигч Л.Мөнхбаясгалангийн автомашинд хууль бусаар нэгжлэг, үзлэг хийсэн талаар мэдээллээ. 

Тус мэдээлэлд, цагдаагийн байгууллагаас нэр дэвшигч Л.Мөнхбаясгаланг хууль зөрчсөн гэж үзвэл СЕХ-ноос зөвшөөрөл авч, хуулийн дагуу ажиллах ёстой байсан. Мөн Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын 11 дүгээр тойрогт нэр дэвшиж буй Даваажавын гэр болон ажлын байр, автомашинд нь хууль бусаар нэгжлэг хийсэн. Энэ мэт хууль бус үйлдлүүд гарч байна" гэв.