Дархан-Уул аймагт саналын хуудасны зураг дарсан иргэнийг цагдаагийн байгууллага шалгаж байна

Дархан-Уул аймагт саналын хуудасны зураг дарсан иргэнийг цагдаагийн байгууллага шалгаж байна

Дархан-Уул аймагт иргэн сонгуулиа өгөхдөө саналыг хуудасны зургийг гар утсаараа дарж, зөрчлийн тухай хуулийг зөрчсөн гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Тус дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж байгааг холбогдох байгууллагаас мэдээллээ.

Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйл: Сонгуулийн хуулийг зөрчих;

  1. Сонгогч нь:
  • 30.1.санал авах байрнаас саналын хуудас авч гарсан;
  • 30.2.саналын хуудсанд тэмдэглэсэн санал, саналын хуудасны зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, бусдад харуулсан;
  • 30.3.саналын хуудсанд зориулалтын бус үзгээр санал тэмдэглэсэн;
  • 30.4.аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар мөнгө, эд зүйл шаардсан, шаардаж авсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгө буюу 10 сая төгрөгөөр торгоно.