Зургадугаар сарын 15-наас АИ-92 шатахууны үнэ буурна гэв

Зургадугаар сарын 15-наас АИ-92 шатахууны үнэ буурна гэв

Өчигдөр Ашигт малтмал газрын тосны газрын Орлогч дарга Ц.Эрдэнэбаяр энэ сарын 15-наас шатахууны үнэ буурна хэмээн мэдэгдлээ. Тэрбээр хэлэхдээ “Энэ сарын 15-наас АИ-92 бензиний үнэ буурна. Учир нь дэлхийн зах зээл дээрх түүхий тосны үнэ тонн тутамдаа 25 ам.доллараар бууж байгаа бөгөөд энэ өөрчлөлт сар орчмын дараа манайд нөлөөлдөг” гэлээ.  Түүхий тосны үнэ тонн тутамдаа 25 ам.доллараар буурна гэдэг нь нэг литр АИ-92 бензиний үнэ 50 орчим төгрөгөөр буурна гэсэн үг аж.