LIVE: "Үндсэн хуульд өөрчлөлт оруулж 100 хувь пропорциональ тогтолцоог хийх хэрэгтэй байна" гэж ХҮН намын Т.Доржханд мэдэгдэв

LIVE: "Үндсэн хуульд өөрчлөлт оруулж 100 хувь пропорциональ тогтолцоог хийх хэрэгтэй байна" гэж ХҮН намын Т.Доржханд мэдэгдэв

УИХ-ын 2024 оны сонгуулиар найман суудал аваад буй ХҮН намын төлөөлөл өнөөдөр /2024.06.29/ мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тус намын дарга Т.Доржханд, "ХҮН намын зүгээс энэ сонгуульд зориулж 4 жил бэлдэж ажилласан. Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр дүнд улс төрийн таван хүчин парламентад орж ирлээ. Энэ улс төрийн хүчнүүдэд амжилт хүсэж байна. Өнөөдөр УИХ-д суудалтай МАН, АН, ХҮН намууд тойргоос ялалт байгуулж байна. Харин Үндэсний эвсэл, Иргэний зориг нам ялалт авч чадахгүй байна. Энэ нь тойргуудад мөнгөний сонгууль бий болж буйг илтгэж байна. Иймд ХҮН намаас сонгуулийн хуулийг өөрчилж, пропорциональ хувилбарыг түлхүү оруулж ирэх ёстой гэж үзэж байна. Үүний тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж 100 хувь пропорциональ тогтолцоог хийх хэрэгтэй байна" гэж мэдэгдлээ.

ВИДЕО:  

Эх сурвалж: Falge Tv