ШУУРХАЙ: "УИХ-ын сонгуулийн дүн мэдээг албан ёсоор зарлах" СЕХ-ны хэвлэлийн хурал өнөөдөр 14:00 цагт зарлагдлаа

ШУУРХАЙ: "УИХ-ын сонгуулийн дүн мэдээг албан ёсоор зарлах" СЕХ-ны хэвлэлийн хурал өнөөдөр 14:00 цагт зарлагдлаа

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт өчигдөр /2024.06.28/ болж өндөрлөсөн. Урьдчилсан дүн мэдээгээр парламентад МАН 68 суудал, АН 42 суудал, ХҮН нам найман суудал, "Үндэсний эвсэл" дөрвөн суудал, Иргэний зориг ногоон нам дөрвөн суудалтай болоод байна. Тэгвэл өнөөдөр /2024.06.29/ өдрийн 14:00 цагт УИХ-ын 2024 оны сонгуулийн дүн мэдээг албан ёсоор зарлах Сонгуулийн ерөнхий хорооны хэвлэлийн хурал зарлагдсан байна.