Согтуурал шалгадаг шинэ төхөөрөмж нь мэдээллийг хэдхэн секундэд төв датад дамжуулдаг гэв

Согтуурал шалгадаг шинэ төхөөрөмж нь мэдээллийг хэдхэн секундэд төв датад дамжуулдаг гэв

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр 2024 оны долдугаар сарын 1-ний өдөр цагдаагийн байгууллагад 200 ширхэг согтуурал тандагч, шалгагч төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ. Ингэснээр иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин барьсан бол ямар нэгэн аргаар хуулийн хариуцлагаас мултрах аргагүй болж байгаа аж.

Энэхүү шинэ төхөөрөмж нь олон улсын стандарт шаардлага хангасан бөгөөд танил талаараа “яриулах”, үр дүнг нь “засуулах”, өөрчлөх боломжгүйгээр ашигласан даруйд хэдхэн секундэд мэдээллийг төв датад дамжуулдагаараа онцлог байна. Согтуурал тандагч, шалгагч нь өөр дээрээ камертай, GPS болон хуруу мэдрэгчтэй, 100 мянган үр дүнг шууд хадгалах санах ойтой, согтуурлын зэргийн мэдээллийг төв сан руу шууд өгөхөөс гадна газар дээр нь хэвлэх хүчин чадалтай аж.