Хэнтий аймаг, Хэрлэн сум. Сариг 5 дугаар багийн Тариаланчдын 17Б гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.03-ны өдрийн 00:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 00:12 цагт очиход иргэн Б-ын 4 ханатай гэр бүрэн шатаж байсныг 11 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Б /31 настай, эрэгтэй/ биеийн байдал хүнд, 3 дугаар зэргийн түлэгдэлтэй аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж, мөн бага насны хүүхэд Г/2 настай, эмэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг аймгийн Шүүх шинжилгээний албанд шилжүүлэн өгсөн байна.