Беларусь улс ШХАБ-д гишүүнээр элсжээ

Беларусь улс ШХАБ-д гишүүнээр элсжээ

Казахстаны нийслэл Астана хотод хоёр өдөр үргэлжилсэн Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын (ШХАБ) дээд хэмжээний чуулган өчигдөр өндөрлөсөн. Чуулганы сүүлчийн өдөр Беларусь улсыг тус байгууллагад гишүүнээр элсүүлсэн байна. Ийнхүү 2001 онд байгуулагдсан Хятад, Оросын үүсгэн байгуулсан улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын байгууллага болох ШХАБ Беларусийг элсүүлснээр тус байгууллага 10 гишүүнтэй болж байгаа юм.

Хамгийн сүүлд 2023 онд Иран улс ШХАБ-д элсэж байжээ.