Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди ирэх долоо хоногийн даваа гарагт Москвад айлчилж бүс нутаг болоод дэлхийн асуудлаар санал бодлоо солилцоно гэж Энэтхэгийн Гадаад хэргийн яам мэдээллээ. Моди өмнө нь 2015 онд Москвад, 2019 онд Владивостокт тус тус айлчилж байсан.
Моди Украин дахь дайн эхэлснээс хойш анх удаа ОХУ-д айлчилж буй нь хоёр улсын харилцаа улам бүр нягтарч буйн илрэл гэж үзэж байна.
Дайн эхэлснээс хойш АНУ болон барууны бусад засгийн газраас Москвагийн эсрэг хориг арга хэмжээ авсан ч Энэтхэг, ОХУ хоёр эдийн засаг, улс төрийн гүн гүнзгий харилцаатай хэвээр байгаа юм. Учир нь дэлхийн гурав дахь том түүхий нефтийн хэрэглэгч Энэтхэг нь Оросын хөнгөлөлттэй газрын тосны томоохон худалдан авагч. Мөн ОХУ нь Энэтхэгийн зэвсгийн импортын 36 хувийг бүрдүүлдэг. Үүгээрээ Энэтхэгийн хамгийн том цэргийн техник нийлүүлэгч хэвээр байна.