Ойрын өдрүүдэд ОХУ-ын нийслэл Москвад огцом халж, агааржуулагч, сэнсний эрэлт нэмэгдэж, зайрмаг, хүйтэн ундааны борлуулалт өсжээ. Москва хотын түүхэнд ийм халуун долоодугаар сар гурван удаа л тохиолдож байсан ба хамгийн сүүлд 1990-өөд онд болсон аж. Үүнтэй холбогдуулан Москва хотын дарга Сергей Собянин өчигдөр иргэдээ гадагш гарахгүй байхыг уриалаад метро болон галт тэрэгний зорчигчдод уух ус тараах арга хэмжээ авч эхэлжээ.
Энэ сарын 1-нд +25°C, 2-нд +32°C болж, 134 жилийн өмнөх рекордыг эвдээд, 3-нд нь +32,5°C болжээ. Харин өчигдөр +33,1°C халж, зарим газар засмал зам хайлан, урсжээ.
Эх сурвалж: Moscow Times