АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Д.Трампын амь насанд халдах гэсэн оролдлого гарчээ. Тодруулбал, өнөөдөр /2024.07.14/ түүнийг АНУ-ын Пенсильвани мужид үг хэлэх үеэр буун дуу гарсан байна.
Энэ үеэр Дональд Трамп газарт унасан бөгөөд тусгай албаныхан түүнийг нүүлгэн шилжүүлэхэд тэрбээр босож, сонгогчид руу гараа атган өргөсөн бөгөөд чих нүүр нь цус болсныг эх сурвалжууд мэдээлсэн.
Тэгвэл энэ үеэр Дональд Трампын арга хэмжээнд оролцож байсан нэг иргэн амиа алдсан байна. Тэрээр 50 настай, эрэгтэй Кори Комператор гэгч байсан бөгөөд буун дуу сонсогдох үеэр гэр бүлийнхнийгээ биеэрээ халхлан хамгаалж байгаад суманд оногдсон байна. Кори Комператор сайн дурын гал сөнөөгч байжээ.