DJ SODA: Одоог хүртэл харж байсан хамгийн үзэсгэлэнтэй байгальтай орон бол Монгол. Би дахиж Монголд ирмээр байна /ВИДЕО/

DJ SODA: Одоог хүртэл харж байсан хамгийн үзэсгэлэнтэй байгальтай орон бол Монгол. Би дахиж Монголд ирмээр байна /ВИДЕО/

АРА Комплекст зохион байгуулагдах Олон улсын DJ шоунд оролцохоор Азийн хамгийн алдарт эмэгтэй DJ хэмээгддэг DJ SODA өчигдөр Монголд хүрэлцэн ирээд буй иймд бид түүнтэй уулзаж, Монголд ирсэн сэтгэгдлийг нь хуваалцлаа.

ВИДЕО: 

Түүний жинхэнэ нэрийг Түүний нэрийг Hwang So hee гэдэг. Харин тайзны нэрийг нь DJ Soda гэдэг бөгөөд дэлхий даяан 20 сая гаруй шүтэн бишрэгчтэй. Тэрбээр 1988 оны дөрөвдүгээр сарын 7-нд төрсөн. Анх 2013 оны зургаадугаар сард DJ-ээр ажиллаж эхэлсэн байна. Улмаар Тайландын Бангкок хотод болсон "S20 Songkran Musical Festival"-д уригдана оролцох болж, олонд танигдсан. Харин өөрийн анхны бие даасан цомгоо 2016 оны 6-р сард Хван Warner Music Group-ээр дамжуулан “EP Closer” нэртэйгээр гаргаж байжээ.

Харин монголд ирсэн сэтгэгдлээ бидэнтэй хуваалцахдаа, Монголд анх удаа ирсэн чинь Онгоцноос буух үед үзэсгэлэнтэй байгаль харагдсан. Онгоцноос буугаад хаалгаар гарч ирмэгц ногоон тал цэнхэр тэнгэр харагдаад үнэхээр үзэсгэлэнтэй байсан. Одоог хүртэл харж байсан байгаль дундаас хамгийн үзэсгэлэнтэй нь байсан гэсэн юм. Мөн тэрбээр Монгол хүмүүс Солонгос хүмүүстэй их адилхан байсан тэгээд Солонгост байгаа юм шиг санагдсан гэдгээ онцолж байв.

-Үндэсний хувцас өмсөж, уламжлалт хоол идэж үзсэн үү?

- Би Монгол үндэсний хувцсыг би яг одоо өмссөн байгаа. Надад зохиж байгаа эсэхийг мэдэхгүй байна. Харин Монгол хоол арай идэж амжаагүй байна. Би маргааш уламжлалт монгол хоол идэхээр явна.

-Өмнө нь Монгол Улсын талаар сонсож байсан уу. Байсан бол юу гэж сонсож байсан бэ?

-Тиймээ. Би Монголын талаад нэлээд сонсож байсан. Миний мэдэхээр хүмүүс Монгол гэхээр Чингис хааны талаар хамгийн түрүүнд ярьдаг.

-АРА Комплекст болох тоглолтын талаар сонирхуулаач. Таны үзүүлбэр хэдэн минут үргэлжлэх вэ?

-Би Ара комплекст бүтэн нэг цагийн турш тусгайлан бэлдсэн сетээ тоглоно. Архангайд очиж, надтай хамт хөгжилдөөрэй гэж хэлмээр байна.

-Тоглолтоос гадна Монголд байх хугацаандаа өөр хийхээр зорьсон зүйл бий юу?

-Би монголд байх хугацаандаа морь болон тэмээ унаж үзмээр байна. Бүргэд барьж зургаа даруулах хүсэлтэй ирсэн. Тэрийгээ хамгийн түрүүнд биелүүлсэн.

 -Дахин Монгол Улсад ирэх үү?

-Монголд ирэхээр сэтгэл санаа тайвшраад, бүх стресс арилаад ийм үзэсгэлэнтэй байгаль харах үнэхээр сайхан байна. Мэдээж би дахин Монголд ирмээр байна.