Дональд Трампын халдлагад өртөж байх үеийн зурагтай футболк болон юүдэнтэй цамц зарагдаж эхэлжээ

Дональд Трампын халдлагад өртөж байх үеийн зурагтай футболк болон юүдэнтэй цамц зарагдаж эхэлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Трамп халдагад өртсөний дараа түүний чихнээс цус урсаж буй зургууд олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн. Тэгвэл эл явдлаас хоёр цагийн дараа түүний зурагтай футболк цахимаар зарагдаж эхэлжээ.

AFP агентлаг тухайн өдрийн 18:30 цагийн орчимд нэг талын шанаа нь цус болсон Д.Трамп хамгаалагч нарынхаа дундаас баруун гараа өргөн нударга зангидаж буй зургийг нийтэлсэн бөгөөд уг зураг олон нийтийн сүлжээгээр маш хурдацтай тархсан байна. Улмаар тус өдөр Хятадын цахим худалдааны платформ дээрх зурагтай футболк 4 доллараас бага үнээр зарагдаж эхэлжээ. Түүнчлэн Хятад болон Америкаас 2000 гаруй захиалга авчээ. Харин маргааш нь АНУ-ын цахим худалдааны дэлгүүрүүдэд тус футболк 22.95 доллараар зарагдаж эхэлсэн байна. Улмаар уг үйл явдлын зураг зөвхөн футболк төдийгүй юүдэнтэй цамц дээр хэвлэгдэн зарагдах болжээ.