БНСУ-ын Мирае компани хорт хавдрын өндөр түвшний мэс засал хийдэг "Ревоайг" роботыг Монголд экспортолж эхэлжээ

БНСУ-ын Мирае компани хорт хавдрын өндөр түвшний мэс засал хийдэг "Ревоайг" роботыг Монголд экспортолж эхэлжээ

Мирае компани Гүйцэтгэх захирал Жүн Гу Ким мэс заслын робот “Revo-i”-ээ Монголд анх удаа амжилттай экспортолж эхэллээ гэж энэ сарын  15-ны өдөр мэдэгдэв.

Мэс засал хийдэг робот болох Ревоайг Хавдар судлалын үндэсний төвд нийлүүлж буй аж. Ревой роботыг хорт хавдрын өндөр түвшний мэс засал болон хоргүй өвчний үед ихэвчлэн ашигладаг байна. Түүнчлэн Монголын Хавдар судлалын үндэсний төв нь БНСУ-ын олон эмнэлгийн байгууллагатай найрсаг харилцаатай байдаг тул ХСҮТ-ээр дамжуулан робот мэс заслыг Монголд сурталчлах чиглэлээр олон төрлийн хамтын ажиллагаа явуулах боломжтой боллоо гэж БНСУ-ын medipana сайт мэдээлжээ.

Түүнчлэн Монгол руу экспортлох энэхүү экспорт нь техникийн өндөр шаардлага, гүйцэтгэлийн стандарт шаардсан үндэсний эмнэлгээс шалгарсан тендерт амжилттай шалгарсан тул техник, эмнэлзүйн болон маркетингийн үүднээс чухал ач холбогдолтой аж.